Эквадорт 654 хүн амиа алдаад байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-04-24 17:27:43

КИТО. /NHK/. Эквадорт болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 654 хүрлээ. Асар их зовлон дагуулсан хүнд долоо хоног болж өнгөрлөө гэж Эквадорын Ерөнхийлөгч Рафаэль Корреа мэдэгджээ.

5000 гаруй хүний амийг авч одсон 1949 оны хүчтэй газар хөдлөлтөөс хойш анх удаа ийм хүнд уй гашуу манай орныг дайрлаа гэж тэрбээр өчигдөр мэдэгдэв.

Энэ сарын 16-нд Эквадорын хойд эрэгт 7.8 баллын хүчтэй газар хөдлөлт болсон билээ. Үүний улмаас 7000 гаруй байшин барилга сүйдэж, сүйрсэний ихэнх нь эрэг орчмоор байрладаг байжээ. Мөн хэдэн зуун хүн нурангад дарагдсан байснаас 113 хүнийг аварсан бол 58 хүн өдий болтол сураггүй байна.

Одоогийн байдлаар гамшигт өртөөд байгаа 26000 гаруй иргэнийг оромжтой болгоод байгаа бол зарим нь майханд орогнож байгаа аж. Албаны хүмүүс орон гэргүй болсон хүмүүсийг хоол хүнс, ус зэрэг шаардлагатай зүйлсээр хангаж байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ