Бельгид коронавирусний халдварын анхны тохиолдол бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-02-04 16:52:52

БРЮССЕЛЬ. /TASS/. Бельги улсад коронавирусний халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн тухай тус улсын Эрүүл мэндийн яам мэдээллээ.


Уг вирус БНХАУ-аас эх орондоо буцаж ирсэн Бельгийн иргэнээс илэрсэн бөгөөд түүнийг цэргийн эмнэлэгт тусгаарласан байна.


“Европын Холбооны орнуудын иргэдийг нүүлгэн шилжүүлсэн Францын нисэх онгоцоор Хятадаас ням гарагт ирсэн есөн хүнийг Недер-Овер-Хембек цэргийн эмнэлэгт нарийн үзлэгт хамруулсан. Шинжилгээний хариугаар тэдний нэгээс коронавирус илэрсэн” гэж Бельгийн Эрүүл мэндийн яамны мэдээлэлд дурджээ. Одоогоор өвчтөний биеийн байдал хэвийн байгаа аж.


Бельги коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа өвчний тохиолдол бүртгэгдсэн 25 дахь улс болсон байна.



Холбоотой мэдээ