ЕХ-Туркийн байгуулсан гэрээ үр дүнтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-04-24 12:31:00

БРЮССЕЛЬ. /AP/. Дүрвэгсдийн урсгалыг тогтоон барих зорилготой ЕХ-Туркийн байгуулсан гэрээ үр дүнтэй байна гэж ЕХ-ны албаны хүн мэдэгдэв.

Европ руу ирэх хууль бус цагаачдын тоо эрс буурч байна гэж Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Дональд Туск мэдэгджээ.

ЕХ-Туркийн гэрээг хүний эрхийн байгууллагууд буруушааж байгаа хэдий ч дүрвэгсдийн асуудлыг хэрхэн зохицуулж байгааг харуулсан хамгийн тод жишээ Турк болж байна гэж тэрбээр Туркийн Засгийн газрыг сайшаасан байна.

Харин Туркийн Ерөнхий сайд Ахмет Давутоглу, гэрээнд заасны дагуу туркуудыг ЕХ-нд визгүй зорчуулах заалтыг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж мэдэгджээ. Мөн тэрбээр, Турк гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн бөгөөд ЕХ руу визгүй зорчих нь Туркийн хувьд чухал асуудал юм гэж мэдэгдэв.

Өчигдөр өглөө Дональд Туск Германы Канцлер Ангела Меркелийн хамт Турк-Сирийн хилд байрлах дүрвэгсдийн хуарангаар зочилсон байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ