Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Лавлагаа
dotood_editor@montsame.mn
2016-04-24 09:40:57

Аргын тооллын 2016 оны дөрөвдүгээр сарын 24. Ням гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Хаврын адаг хар луу сарын Билгийн тооллын 17. Адъяа гараг. Онгоц одтой, 1 цагаан мэнгэтэй улаан хулгана өдөр.

Өдрийн барилдлага: Түлэх. Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй. Өдрийн наран 5 цаг 52 минутад мандан, 19 цаг 54 минутад жаргана.

Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. 

Холбоотой мэдээ