“Алтанбилэг” ХХК-ийн хамт олон сумын ахмадын хороонд дэмжлэг үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-02-05 14:03:58

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Ахмадын хорооноос "Ахмадаа дээдэлсэн-Алтанбулагчууд" өдөрлөгийг сар бүрийн нэг өдөр тогтмол зохион байгуулж заншсан байна.

Энэхүү өдөрлөгийн хүрээнд сумынхаа албан байгууллага, иргэдтэй хамтарч ямар нэгэн бүтээлч, нийгэмд тустай үйл хийж хэвшсэн аж. Энэ удаагийн өдөрлөгийн үйл ажиллагаанд оролцох удирдамжаа авсан “Алтанбилэг” ХХК-ийн хамт олон сумын ахмадын хорооны хийн дасгалын багийнханд дасгалын хувцастай болоход нь дэмжлэг үзүүлсэн байна. Тус компанийн хамт олон нийт 180000 төгрөгийн үнэ бүхий даавуу бусад зүйлийг авч өгч дэмжлэг үзүүлжээ.

Ахмадууд хорио цээрийн энэ хугацаанд дасгалын хувцсаа өөрсдөө оёж бэлтгэх ажилдаа орсон гэнэ. Улс орон даяар тогтоосон хорио цээрийн улмаас энэ удаагийн өдөрлөг тодорхойгүй шалтгаанаар хойшлогдсон ч ахмадууд тайван амгалан, халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж, гэр гэртээ амарцгаахыг уриалж байна.

Холбоотой мэдээ