Зуншлага тааруу байсан сумдын 45-70 хувь нь харын зудтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-02-03 14:47:42

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Цэнхэр, Төвшрүүлэх, Хотонт, Булган, Жаргалант, Цэцэрлэг, Цахир сумдын зарим нутгаар 5-18 см цасан бүрхүүлтэй байна. Өнгөрсөн зун зуншлага тааруу байсан Хайрхан, Цэцэрлэг, Өлзийт, Өгийнуур, Хашаат сумын нийт нутгийн 45-70 хувь нь харын зудтай, цаашид цас нэмж орвол өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй байна.

Булган, Хөвсгөл, Баянхонгор аймгийн зарим сумын нутагт 63 өрхийн 38.6 мянган толгой мал отроор өвөлжиж хаваржина.

Өвөрхангай аймгийн зарим сумдаас Өлзийт, Өгийнуур, Өндөр-Улаан, Хотонт, Хашаат, Цэнхэр, Батцэнгэл, Ихтамир сумдын нутагт 70 гаруй өрхийн 113.2 мянган толгой мал, Завхан аймгийн зарим сумдаас Өлзийт, Эрдэнэмандал, Чулуут, Өндөр-Улаан, Цахир, Хайрхан сумдын нутагт 59 өрхийн 15.3 мянган толгой мал, Хөвсгөл аймгийн зарим сумдаас Тариат, Өндөр-Улаан сумдын нутагт 13 өрхийн 6840 толгой мал отроор өвөлжиж байна. Харин өөрийн аймгийн бусад сумдын нутагт 380 гаруй өрхийн 120.0 орчим мянган толгой мал аймаг, сум дотроо отроор өвөлжиж байна.

Аймгийн хэмжээнд 19 сумын 101 багийн 14.3 малчин, мал бүхий өрхөд 6.1 сая орчим толгой малыг өвөлжүүлж, хаваржуулах бэлтгэл ажлыг 88.6 хувьтай хангуулсан.

Аймгийн хэмжээнд нийт 2249 толгой мал зүй бусаар хорогджээ.

Холбоотой мэдээ