Алдарт дуучин Ашер Кубад зочилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
sarnai@montsame.mn
2016-04-22 17:16:13

ГАВАНА. /Prensa Latina/. Соёл, хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн Ерөнхийлөгчийн Хорооны төлөөлөгчдийн хамт Хаванна хотод зочилж, хүмүүнлэгийн элчийн үүрэг гүйцэтгсэн алдарт дуучин Ашер нутаг буцжээ.

Өнгөрсөн долоо хоногт Ашер Кубын Урлаг соёлын төвд дуулах үед продюсер Смоуки Робинсон, Дэвид Матье нар цуг байжээ.

“Плаза де Регла-д бид бүгд реп хийж, бүжиглэж, дууллаа. Үүнийг харахад үнэхээр сайхан байлаа” хэмээн тэрбээр өөрийн “Twitter” хуудсандаа бичжээ.  

Төлөөлөгчид Сентро Хабана дахь Мигиель Фернандез Ройгийн бага сургуулийн сурагчидтай хамт хэсэг хугацааг өнгөрөөсөн бөгөөд Ашер тус сургуулийн хүүхдүүдтэй хамт "La Guantanamera" болон "Cuba que lindaes Cuba” зэрэг дуунуудыг дуулсан байна.

Кубад байх хугацаандаа тэрбээр мөн Урлагийн дээд сургууль болон бусад соёлын газруудад зочилжээ. Америкийн уран бүтээлчид Кубын төрийн байгууллагуудын удирдлагуудтай уулзан цаашдын уран бүтээл болон соёл урлагийн хамтын ажиллагааны боломж, хэтийн төлвийн талаар  хэлэлцсэн байна.

Энэхүү хүмүүнлэгийн аялал нь АНУ-ын ерөнхийлөгч анх удаа Кубад айлчилснаас 88 жилийн дараа, өнгөрсөн сард болсон АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн түүхэн айлчлалын дараа болсноороо онцлог юм. Хэдийгээр тус хоёр улс хоорондоо дөнгөж 90 миллийн (145км) зайтай оршдог боловч америкчуудын ихэнх нь хүйтэн дайны хоригийн улмаас тус улсад  хэзээ ч очиж байгаагүй ажээ.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ