Сальвадор Далигийн 10 гаруй баримал хулгайд алдагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-01-30 16:57:49

СТОКХОЛЬМ. /TASS/. Сальвадор Далигийн бүтээсэн арав гаруй баримлыг Стокхольм хотын Өстермалм дүүрэгт орших "Couleur" галерейгаас хулгайлжээ. Энэ тухай "SVT" телевиз мэдээлсэн байна.


"Далигийн 10-12 баримал хулгайд алдагдсан нь тодорхой болсон, гэхдээ яг хэчнээнийг хулгайлсныг одоогоор хэлэхэд хэцүү байна" гэж галерейн эзэн Педер Энстрём ярьсан байна. Түүний хэлснээр, хэдэн зуун мянган ам.доллароор үнэлэгдэх баримлууд хулгайд алдагджээ.


Цагдаа нар мөрдөн шалгах ажлыг эхлүүлсэн байна. Галерейд дор хаяж хоёр гэмт этгээд байсан бөгөөд тэд хэргийн газраас машинаар зугтжээ. 


Холбоотой мэдээ