Амны хаалт, гар ариутгагчийн нөөцийг бүрдүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-01-30 17:42:08

Сүхбаатар /МОНЦАМЭ/. "Мөнхийн тун" эмийн үйлдвэрээс 3000 ширхэг нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч болон ариутгалын 300 литр спиртийг татан авч, нөөц бүрдүүлэхээр болжээ. Эдгээрийг аймгийн Эрүүл мэндийн газраас тодорхой зохион байгуулалтын хүрээнд эмийн сангуудад түгээх аж.

Амны хаалт болон бусад ариутгалын бодисууд эрэлттэй байгаа энэ үед  эмийн сангууд зохиомол хомсдол, үнийн хөөрөгдлийг бий болгохгүй байх тал дээр аймгийн ЗДТГ-ын Хууль, эрхзүйн хэлтсээс хяналт тавин ажиллаж байна. Зөрчил гаргасан тохиолдолд захиргааны тухай хуулийн дагуу шууд арга хэмжээ тооцно. 

Холбоотой мэдээ