Коронавирустэй тэмцэхэд нь тусламж болгон БНСУ 5 сая ам.долларыг олгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-30 14:33:17

СӨҮЛ. /Yonhap/. Шинэ төрлийн коронавирусний тархалттай тэмцэхэд тусламж үзүүлэх зорилгоор БНСУ-ын Засгийн газар БНХАУ-д 5 сая ам.доллар олгох шийдвэр гаргажээ. 


Шинэ төрлийн уушгины хатгалгаа дэгдэж байгаатай холбоотойгоор БНСУ-ын эрх баригчид хувийн хамгаалах болон эрүүл ахуйн хэрэгслүүд тэр дундаа 2 сая амны хаалтыг БНХАУ-д олгохыг санал болгожээ. Үүнээс гадна 100 мянган хамгаалалтын хувцас, нүдний шилээр хангах бодолтой байгаагаа мэдэгдсэн байна.


БНСУ БНХАУ-д өвчний тархалтыг зогсооход нь ямар ч дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаа тухай Ерөнхийлөгч Мүн Жэ Ин БНХАУ-ын дарга Си Жиньпинд илгээсэн захидалдаа өмнө нь дурдсан байна. 

Холбоотой мэдээ