ЭЕШ-ын бүртгэл 83 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-04-22 16:15:12

Төв аймгийн Боловсрол соёлын газар бямба, ням гарагт элсэлтийн ерөнхий шалгалтанд бүртгэнэ.

Хоёр сар гаруйн өмнө эхэлсэн шалгалтын бүртгэл дуусахад ердөө гурав хоног үлдсэн ч аймгийн хэмжээний 1100 сурагчаас 940 гаруй нь бүртгүүлсэн нь төгсөгчдийн 83,2 хувийг эзлэж байгаа тул, ийнхүү  шийдвэрлэжээ.

Иймд элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагдахаар бэлтгэж байгаа ичнээ, өдөр, урьд оны төгсөгчид  4 сарын 25-ны 18 цагаас өмнө амжиж бүртгүүлэхийг анхаарууллаа.

 

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ