Сургуулийн багш нар хамтран сайн үйлс хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-01-29 10:08:34

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын 3-р сургуулийн Шинэ давалгаа” залуу багш нарын клуб, сургуулийн захиргаатайгаа хамтран нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хамтын хүчээр сайн үйлс хийж байна.

Тэд коронавирусний халдвараас ард иргэдээ урьдчилан сэргийлэх ажилд гар бие оролцож, амны хаалт оёж тараахаар үйлдвэрлэж эхэлжээ. Энэхүү үйлс нь Сэлэнгэ аймгийн эмийн сангуудад амны хаалт хомсдолтой байгаа энэ үед том дэмжлэг, хамтын зүтгэл мөн юм. Сайн үйлс бүтээгч тус сургуулийн багш нар амны хаалтаас гадна өөрсдийн бэлтгэсэн урьдчилан сэргийлэх зөвлөмж, халуун аарц, чацаргана түгээхээр бэлтгэл ажлаа хангаад байгаа ажээ. 



Холбоотой мэдээ