Үндэсний номын сан ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнтэй хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2020-01-28 17:58:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндэсний Номын сан, Шинжлэх Ухааны Академийн Олон улсын харилцааны хүрээлэнтэй хамтран ажиллах гэрээ байгуулж гарын үсэг зурах ёслол Үндэсний номын санд өнөөдөр болов.

Энэ үеэр Олон улсын харилцааны  хүрээлэнгээс эрхлэн хэвлүүлсэн 310 ширхэг ном хэвлэлийг үндэсний номын сангийн сан хөмрөгт хүлээлгэн өгсөн байна. Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо "Эрдэм судлалыг дэлгэрүүлж, үр дүнтэй, харилцан хамтран ажиллахаар санаа нэгдсэн Д.Золбоо захиралтай ШУА-ын Олон Улсын Харилцааны Хүрээлэнгийн хамт олны номын үйлсэд амжилт хүсье" гэлээ. 

Холбоотой мэдээ