"Тавантолгой"-н цахилгаан станцын төслийг эхлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-01-28 14:47:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭХЯ 2020 онд эрчим хүчний салбарт хэрэгжих томоохон төслүүдийг танилцууллаа. 

Эрчим хүчний салбарын бодлогын хүрээнд 2020 онд нийслэл болон орон нутагт хэрэгжих томоохон төслүүдийг дурдвал:

  • Арван аймгийн төвийн дулааны станц барих төсөл
  • Нийслэлийн Баянзүрх дүүрэгт шинэ сайжруулсан шахмал түлш барих төсөл
  • Улаанбаатар хотын дулааны IY цахилгаан станцын турбогенератор №2-3-ийг шинэчлэх төсөл
  • Чойбалсангийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөх төсөл
  • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл


  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг 35 МВт-аар өргөтгөх төсөл
  • Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний оргил ачааллын хэлбэлзлийг тохируулах 100 МВт-ын хүчин чадалтай цэнэг хураагуурын станц барих
  • Тохируулгын горимд ажиллах усан цэнэгт цахилгаан станц төслийн судалгаа хийх, хэрэгжүүлэх
  • Улаанбаатар хотын дулааны III цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл
  • Улаанбаатар хотын дулааны II цахилгаан станцын хүчин чадлыг 300 МВт -аар өргөтгөх төсөл
  • Улаанбаатар хотын Амгалангийн дулааны станцыг 50 МВт-ын дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэх дулааны цахилгаан станц болгон өргөтгөх төслийг эхлүүлэх
  • Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн Таван толгойн цахилгаан станц барих төслийг эхлүүлэх
  • Тохируулгын горимд ажиллах усан цэнэгт цахилгаан станц төслийн судалгаа хийх, хэрэгжүүлэх
  • Чойр-Сайншандын 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих төсөл
  • Эрдэнэбүрэн-Улиастай чиглэлийн 220 кВ-ын 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих төслийг тус тус эхлүүлэх аж. 

Холбоотой мэдээ