Ногоон карт олголтын дүрэм журмыг чангатгана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-28 13:01:06

ВАШИНГТОН. /The Washington Post/. АНУ-ын Дээд шүүх ногоон карт буюу АНУ-д байнгын оршин суухад зөвшөөрөл олгох үйл явцад шинэ дүрэм журам оруулахыг  зөвшөөрчээ.


Энэхүү дүрэм журамд зааснаар, “Medicaid” эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлж байсан болон хүнсний талон, орон байр хөнгөлөлттэйгээр худалдан авах хөтөлбөрт оролцсон хүмүүсийн ногоон карт авах хүсэлтийг авч хэлэлцэхдээ сөрөг хүчин зүйлд тооцон үзэх аж. Түүнчлэн ноцтой эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа хүмүүс болон өөрийгөө тэжээх, сургуульд явах юмуу ажил хийхэд нь саад учирч байгаа гадныханд байнгын оршин суух зөвшөөрөлд авахад нь асуудал үүсэж болзошгүй байна. Түүнчлэн эмчилгээ хийлгэх шаардлагатай хүмүүс эмчилгээнийхээ зардлыг төлөх хөрөнгө мөнгө хангалтгүй тохиолдолд асуудал үүсэж болзошгүй юм байна. Үүнээс гадна хувийн эмнэлгийн даатгалгүй, зах зээлд гарахад болохуйц хэмжээнд англи хэлний мэдлэгийг эзэмшээгүй тохиолдолд сөрөг хүчин зүйлд тооцогдох аж. 

Холбоотой мэдээ