Хөвсгөлийн охид  “Huch cup”-т  тэргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-04-22 14:23:07

Монголын Цагдаагийн байгууллагын 95 жил, Хүч спорт хорооны 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан “Huch cup” өсвөр үеийн аварга шалгаруулах азийн нээлттэй тэмцээнд Хөвсгөлөөс 17 тамирчин оролцсоноос эмэгтэй баг тамирчин тэргүүн байрт шалгарчээ.

Тэмцээнд 40 гаран байгууллагын 780 гаруй тамирчид оролцсоны дотор Хятад улсаас 2 баг, Оросын холбооны улсаас 2 баг тус тус ирж оролцсон байна. Хөвсгөлийн жүдо бөхийн тамирчид сүүлийн үед олон тэмцээнд амжилттай оролцож байна. Тухайлбал Хангайн бүсийн тэмцээнд багаараа түрүүлсэн бол Дархан хотод болсон самбо бөхийн улсын аваргын тэмцээнээс 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ. Мөн удахгүй болох жүдо бөхийн улсын аваргын тэмцээнд оролцох эрхийг 22 хүүхэд авсан бол өнгөрсөн онд нийт 9 тэмцээнд давхардсан тоогоор 76 медаль хүртсэн амжилтыг гаргасан ажээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа 
 

Холбоотой мэдээ