Японы Засгийн газар Ухань дахь иргэдээ эх орондоо авчирна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-01-27 14:51:22

ТОКИО. /Kyodo/. Хятадын төв нутгийн Хубэй мужийн Ухань хотод байгаа Японы иргэдийг мягмар гарагт тусгай нисэх онгоцоор эх орондоо эргүүлэн авчрахаар төлөвлөж байна гэж тус улсын Засгийн газрын төлөөлөгч даваа гарагт мэдээлжээ.


Японы Засгийн газар Токио хотоос холгүй оршдог “Нарита” нисэх буудлаас Ухань хот руу мягмар гарагт хэд хэдэн нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа бөгөөд Хятадын эрх баригчдын шийдвэрийг хүлээж байгаа ажээ. Мөн Хятадын тал хүсэлт гаргасан тохиолдолд уг нисэх онгоцоор тусламж хүргэх боломжтой гэнэ.


All Nippon Airways” агаарын тээврийн компани шинэ төрлийн коронавирусний тархалтын голомт болох Ухань хотын чиглэлийн бүх нислэгээ энэ сарыг дуустал хойшлуулж буйгаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм. 


Өнгөрсөн бямба гарагийн байдлаар Хубэй мужид Японы 710 орчим иргэн бүртгэгдсэн гэж Японы Засгийн газар мэдээлсэн байна. Мөн Хятадын компаниудтай хамтран үйл ажиллагаа явуулдаг “Honda” компани ажилтнуудаа Уханиас нутаг буцаахаар болжээ. 

Холбоотой мэдээ