“Huawei”-тай холбоо тогтоох нь аюул учруулна гэдгийг анхааруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-27 14:28:13

ЛОНДОН. /The Sunday Times/. Хөдөлгөөнт холбооны тав дахь үеийн “5G”-г улс орондоо нэвтрүүлэх үйл явцад “Huawei” компанийг оролцуулах нь үндэсний аюулгүй байдалд маш том аюул учруулна хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсонд анхааруулжээ.


Энэ тухай АНУ-ын Төрийн тэргүүн 1 дүгээр сарын 24-нд Их Британийн Ерөнхий сайдтай утсаар ярих үеэрээ мэдэгдсэн байна. “The Sunday Times” сонины мэдээлснээр, Д.Трамп Их Британид “5G” сүлжээг хөгжүүлэхэд хамтарсан төсөл гаргахыг Б.Жонсонд санал болгожээ. Гэсэн хэдий ч энэ нь маш их цаг хугацаа авна гэж Их Британийн эрх баригчид үзэж байгаа аж.


Их Британийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Ерөнхий сайдын удирдлага дор хуралдаан явуулсныхаа дараа Үндэсний харилцаа холбооны системд “Huawei”-д хязгаарлагдмал байдлаар нэвтрэх эрх олгохыг зөвшөөрсөн тухай “Reuters” агентлаг өмнө нь мэдээлжээ.  

Холбоотой мэдээ