"ТОП 20" индекс өмнөх 7 хоногоос 0.53 хувиар буурав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-01-27 14:08:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 42 компанийн 4.444,.650 ширхэг хувьцааг 2.864.276.687.8 төгрөгөөр арилжив.

Энгийн арилжаагаар "Монгол шуудан", "Ард" санхүүгийн нэгдэл, "Мандал даатгал", "Монос хүнс", "ЛэндМН ББСБ"-ын хувьцаа идэвхтэй арилжлагдлаа. Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд: Ард секюритиз", "Голомт капитал", "Бидисек", "Ти ди би капитал", "Бумбат-Алтай" ХХК.

Нэгдүгээр сарын 24-ний байдлаар зах зээлийн үнэлгээ 2.673.677.688.805.8 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 18999.02 нэгж болж өмнөх 7 хоногоос 0.53 хувиар буурсан үзүүлэлттэй байна.


Холбоотой мэдээ