Илон Маскийн хөрөнгө долоо хоногийн дотор 2.1 тэрбум ам.доллароор өсжээ

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-26 11:06:55

НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. “Tesla” компанийн зах зээлийн үнэлгээ өссөнтэй холбоотойгоор бизнес эрхлэгч Илон Маскийн хөрөнгө долоо хоногийн дотор 2.1 тэрбум ам.доллароор өсжээ.


1 дүгээр сарын 20-ны байдлаар И.Маскийн хөрөнгө 30.9 тэрбум ам.долларыг давж байсан бол 1 дүгээр 23-нд түүний хөрөнгө 33.3 тэрбум ам.доллар болтлоо өссөн байна. 

Он гарснаас хойш гэхэд л тэрбээр 5.4 тэрбум ам.доллароор баяжжээ. “Forbes” сэтгүүлээс гаргасан дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад И.Маск 28 дугаарт жагсдаг байна.  

Холбоотой мэдээ