Ж.Нарантунгалаг аваргын бүсээ хамгаалахаар Жакартаг зорино

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-09-23 11:46:28

Жадамбын Нарантунгалаг нь ONE FC-гийн 2014 оны дэлхийн аваргын хөнгөн жингийн бүсийн эзэн бөгөөд энэхүү аварга цолоо хамгаалахаар энэ сарын 27-нд Дагестаны тулаанч Марат Гафуровтой Индонезын Жакарта хотноо тулалдана.

Тэрбээр 1975 оны есдүгээр сарын 16-нд Булган аймагт төрсөн байна. Багаасаа жүдо бөх, Кёокүшин каратэгаар хичээллэж эхэлсэн бөгөөд улмаар бусад зодооны төрөл болох кикбокс, жиү жицүгийн тулаанаар хичээллэж олон олон амжилтын эзэн болсон юм. Ж.Нарантунгалаг жүдогийн хар, кёокүшин каратегийн хар, жиү жицүгийн хөх ягаан дантай юм.

Холимог тулааны /ONE FC/ хувьд дүрмийн хувьд хамгийн ширүүнд тооцогддог бөгөөд тулааны спортын олон холбоодын зохион байгуулдаг тэмцээнүүдээс нэр хүндээрээ эхний гуравт бичигддэг нэр хүндтэй тэмцээн хэмээн үнэлэгддэг.

Д.Өлзий

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд