Австралид ойн түймэр унтрааж байсан онгоц осолджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМСИДНЕЙ. /Sydney Morning Herald/. Шинэ
Өмнөд Вэльс мужид ойн түймрийг унтрааж байсан нисэх онгоц осолдсон тухай
Австралийн Яаралтай тусламжийн аврах алба мэдэгдсэн байна. Онгоц осолдсоны
улмаас 3 хүн амиа алджээ.
Нисэх онгоцтой холбоо тасарсан тухай өмнө нь гал түймэртэй тэмцэх алба
мэдээлсэн байна. Цэрэг тээврийн “C-130 Hercules” нисэх онгоцны хэлтэрхий мужийн өмнөд нутгийн Кума хотоос
холгүй олджээ. Ямар шалтгааны улмаас онгоц осолдсон нь одоогоор тодорхойгүй
байна.
Өнгөрсөн оны 9 дүгээр сард дэгдэж эхэлсэн ойн түймэр одоог хүртэл унтраагүй
бөгөөд түймрийн улмаас хэдэн сая га газар шатаж, 2 мянга гаруй байшин барилга
эвдэрч сүйдсэн юм. Түүнчлэн 27 хүн амиа алдаж, 1 тэрбум гаруй амьтан амь
үрэгдсэн байна.