"Морин хуур-2019" наадмын эхний шалгаруулалт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
192@montsame.mn
2020-01-23 14:35:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Морин хуур-2019" наадам ирэх 2 дугаар сарын 16-нд болох гэж байна. 

Тиймээс эхний шатны шалгаруулалт мөн ирэх сарын 1-2-нд болно. Учир нь хөгжмийн зохиолч, ая зохиогчдын уран бүтээлийн шилдгийг тодруулдаг "Морин хуур" наадам нь мэргэжлийн болон нийтийн, эстрад дууны гэсэн 3 төрөлд шилдэг уран бүтээлчдийг шалгаруулдаг юм. 

Эхний шатанд дээрх төрөл тус бүрээс 15 дууг тодруулах юм байна. Дараагийн шалгаруулалт 2 дугаар сарын 6-7-нд үргэлжилж төрөл тус бүрээс 5 дууг шалгаруулна.


Улмаар наадмын 3 дугаар шатны буюу сүүлийн шалгаруулалт болон шагнал гардуулах ёслол 16-нд болно. Энэ үеэр 3 төрлөөс шилдгийг тодруулахаас гадна Гран при шагнал олгодог уламжлалттай. 

Монгол үндэстний дууны уран бүтээлийн урын санг баяжуулах, төрөл хэлбэр, агуулгыг өргөжүүлэн уран бүтээлчдийг алдаршуулах, оны шилдэг дууг шалгаруулах зорилготой "Морин хуур" наадам энэ жил 33 дахь удаагаа болно. 


Холбоотой мэдээ