Нефтийн үнэ 63 ам.доллароос доошилж буурчээ

Дэлхийд | Эдийн Засаг
Jargal.d@montsame.mn
2020-01-23 10:34:32

МОСКВА. /TASS/. Лондоны ICE биржийн арилжааны явцад “Brent” маркийн нефтийн гуравдугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 2.54 хувиар буурч, нэг торх нь 62.95 ам.доллар болсныг арилжааны мэдээлэл харуулжээ. WTI маркийн нефтийн үнэ ч мөн 2.48 хувиар буурч нэг торх нь 56.93 ам.доллар болсон байна.


Нефтийн үнэ хамгийн сүүлд 2019 оны 12 дугаар сарын 6-нд 63 ам.доллароос доошилж буурч байв. 


Шинэ төрлийн коронавирусний халдварын тархалт нефтийн эрэлтийг бууруулж, мөн үнийг нь 3 орчим ам.доллароор унагаж магадгүй гэж “Reuters” агентлаг лхагва гарагт дэлхийн хөрөнгө оруулалтын томоохон банкуудын нэг болох “Goldman Sachs”-ийн  материалаас иш татан мэдээлжээ.


Шинжээчдийн мэдээлснээр, дэлхийн нефтийн зах зээл дэх эрэлт хоногт дунджаар 260 торх болж буурч магадгүй. Зөвхөн нисэх онгоцны түлшний эрэлт буурч байгаа үед л гэхэд нефтийн эрэлт хоногт 170 мянган торхоор буурч болзошгүй байгаа ажээ.

Холбоотой мэдээ