Дөрөвдүгээр сарын 22-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-04-22 09:07:40

09.00 цагт АСЕП-ын уулзалт Төрийн ордонд эхэлнэ.

09.00 цагт Эрчим хүчний салбарын удирдах ажилтны зөвлөгөөн УБЦТС ТӨХК-ийн байранд болно.

09.30 цагт Сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтаар үүсэн маргааныг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэнэ.

10.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт "Аялал жуулчлал ба ажил эрхлэлт" Хөдөлмөрийн яармаг Монголын Залуучуудын Холбооны "Залуус" танхимд эхэлнэ. Утас: 91666064, 94397005

11.00 цагт Хаврын тариалалтын бэлтгэл ажлын явц, тариалалтыг дэмжих зорилготой "Монгол тариалан" дэд хөтөлбөр батлагдсан тухай болон хаваржилт, мал төллөлт, малын хорогдлын талаар ХХААЯ-нд мэдээлэл хийнэ.

12.00 цагт Сүхбаатар дүүргийн “Ажил Олгогчид”-ын III чуулган Монголын хүүхдийн ордонд болно.

12.00 цагт Монгол ньюс мэдээллийн төвд доктор Ж.Батболд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Хотын дарга хууль бус шийдвэрээрээ Монгол Улсад жагсаал, цуглаан хийх эрхийг хязгаарлаж, жагсаал, цуглаан хийдэг газрыг хориглож байгаа талаар Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийнэ.

12.00 цагт Улаанбаатар хотын аварга шалгаруулах Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын Уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн Монголын Хөлбөмбөгийн холбооны зааланд болно.

12.00 цагт Аялал жуулчлалын салбарын хөдөлмөрийн яармагийн нээлт МЗХ-ны "ЗАЛУУС" танхимд болно.

13.00 цагт “Соц-Интернийн олон улсын эмэгтэйчүүдийн хурал”-ын талаар мэдээлэл хийнэ.

14.00 цагт Нэрт найруулагч Бадраагийн Бадар-Ууган агсны нэрэмжит "Анхны бүтээл-7" радио дэлгэцийн шилдэг бүтээл шалгаруулах олон улсын наадмын шагнал гардуулах ёслол СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн Сургуулийн ДЕБЮТ кино театрт болно.

15.00 цагт "Итгэлийн танхим" ТББ-аас СХД-ийн ЭМТ-ийн харьяа "Баянхошуу" салбар амбулаторын Хүүхдийн кабинет, Хүлээлгийн танхимыг тохижуулсанаа хүлээлгэн өгнө.

18.30 цагт МУЭХ-ны шилдэг уран бүтээлийн шагналт, Соёлын тэргүүний ажилтан О.Энхтайваны "Эхлэл рүүгээ яарсан төгсгөл" бие даасан үзэсгэлэнгийн нээлт "976 Арт" галерейд болно.

Холбоотой мэдээ