Нэг хүнд ногдох ДНБ 4470 ам.долларт хүрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-01-21 17:07:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын ДНБ 2019 онд 6.3 хувиар өсөж, нэг хүнд ногдох дотоодын бүтээгдэхүүн 4470 ам.долларт хүрээд байна. Энэ үзүүлэлтээр манай улс 193 орноос 126 дугаарт эрэмбэлэгдэж байгааг ҮСХ-ноос мэдээллээ. 

Дэлхийн улс орнуудын ДНБ-ний жагсаалтаар тэргүүлэх 10 орноор АНУ, БНХАУ, Япон, Герман, Энэтхэг, Их Британи, Итали, Бразил, Канад, БНСУ, ОХУ эрэмбэлэгдсэн байна. Эдийн засгийн тэргүүлэгч 10 орон дэлхийн ДНБ-ний 66 хувийг эзэлж байна. 


Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн өсөлт 2018 онд 6.3 хувь байсан бол өнгөрсөн 2019 онд 5.8 хувь, 2020 онд 5.7 хувь, 2021 онд 5.6 хувь болж саарах төлөвтэй байгаа аж. Үүнийг уг бүс нутгийн ихэнх оронд экспорт болон аж үйлдвэрийн салбарын идэвхжил мөн саарч байгаатай холбон тайлбарлаж байна гэж ҮСХ-ны мэдээнд дурджээ. 


Холбоотой мэдээ