Нутгийн хойд хэсгээр цас орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2020-01-21 16:56:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөө маргаашдаа баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр  цас орж, явган шуурга шуурна гэж Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээлэв.

Энэ сарын 23-27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 23-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 24-нд Хэнтэйн уулархаг нутаг, Онон, Улз голын сав газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 23-нд зарим газраар, 24-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Халх голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 23-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. 25-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

 

Холбоотой мэдээ