Турк энэ онд 15 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт татна

Дэлхийд | Эдийн Засаг
yesukheitumur@montsame.gov.mn
2020-01-22 13:41:48
Yesukheitumur Tumurbaatar

АНКАРА. /Anadolu/. Турк энэ онд 15 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт татах төлөвтэй байна гэж тус улсын Сангийн сайд Берат Албайрак мэдэгджээ.


Бүс нутгийн байдал хурцадмал байгаа энэ үед Туркийн үндэсний мөнгөн тэмдэгт /лира/ өрсөлдөх чадвартай валют байх ёстой гэж тэрбээр Истанбул хотноо болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна.


Турк улс нь үйлдвэрлэгч, экспортлогч орон гэдгийг Б.Албайрак онцлон тэмдэглээд, “бүс нутгийн эрсдэлүүд өчигдөрт өнгөрсөн, харин өнөөдөр цаашлаад маргааш бүх зүйл өөрчлөгдөнө. Өнгөрсөн оны инфляц Засгийн газрын зорилтот түвшин болох 15.9 хувиас доогуур байсан нь бүх хувьцаа эзэмшигчдэд хүчтэй дэмжлэг болж өгсөн. Энэ түвшин цаашид ч чухал үзүүлэлт хэвээр байх болно” хэмээн мэдэгджээ.


Туркийн эдийн засаг 2019 оны нэгдүгээр улиралд 2.3 хувь, хоёрдугаар улиралд 1.6 хувиар тус тус буурсан ч гуравдугаар улиралд 0.9 хувиар өссөн байна.


Холбоотой мэдээ