Төр, нийгмийн ахмад зүтгэлтнээ алдаршууллаа

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-01-21 14:34:32

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ерөнхий боловсролын сургууль төр, нийгмийн ахмад зүтгэлтэн, эдийн засгийн ухааны дэд эрдэмтэн, багш Тамжавын Бямбаагийн нэрэмжит боллоо.

Энэхүү шийдвэрийг энэ сарын 20-ны өдөр хуралдсан Сэлэнгэ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар баталсан байна. Эдийн засгийн ухааны дэд эрдэмтэн, багш Т.Бямбаагийн Монгол Улсын боловсролын салбарт байгуулсан гавьяа зүтгэл, хөдөө аж ахуйн боловсон хүчин бэлтгэх үйлсэд гаргасан амжилт, хөдөлмөрч чанарыг нь залуу хойч үедээ үлгэр дуурайлал болгон мөнхжүүлэх зорилгоор төрсөн нутгийнх нь төрөлх сургуулийг ийн түүний нэрэмжит болгожээ.

Т.Бямбаа нь тус сургуулийн анхны төгсөгч, мөн сумын уугуул, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, АИХ-ын депутат хүн юм. 

Холбоотой мэдээ