АЕПТ-ийн 9 дүгээр уулзалтын Төслийн хорооны хурал эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-04-21 17:19:42

Ази, Европын парламентын түншлэлийн /АЕПТ/ 9 дүгээр уулзалтын Төслийн хорооны хуралдаан Төрийн ордонд эхэллээ. 

Маргааш нээлтээ хийх АЕПТ-ийн 9 дүгээр уулзалтаар хэлэлцэх баримт бичгийг боловсруулан, эцэслэн батлах Төслийн /баримт бичгийн/ хорооны хурал 16.30 цагаас Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд эхэллээ. Уг төслийн баримт бичгийг боловсруулах үүргийг хурал зохион байгуулагч орны парламент хүлээдэг бөгөөд УИХ-ын гишүүн С.Оюунаар ахлуулсан Ажлын хэсэг баримт бичгийг бэлтгэн боловсруулсан юм. Төслийн хорооны хуралдаанаас өмнө Бэлтгэл хуралдаан болж, баримт бичгийг танилцууллаа.

Төслийн хорооны хуралдаан үргэлжилж байна.   

Н.Туяа

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ