БНСУ-д шинэ төрлийн уушгины хатгалгаа илэрсэн нь батлагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-20 13:43:52

СӨҮЛ. /TASS/. БНСУ-д коронавирусний шинэ төрлөөр үүсгэгдсэн уушигны хатгалгаа өвчний анхны тохиолдол илэрсэн нь батлагджээ.


БНСУ-ын Инчон олон улсын нисэх онгоцны буудалд ирсэн БНХАУ-ын иргэн өнгөрсөн долоо хоногт Хятадын Ухань хотод зорчсон нь тогтоогдсон юм. Өвчтөнийг тусгаарлаж, Инчон хотын эмнэлэгт эмчилгээ хийж байгаа юм.  


Сүүлд мэдээлснээр, Ухань хотод энэ өвчнөөр халдварласан хүний тоо 198-д хүрч, 3 хүн нас баржээ. Өвчний улмаас 35 хүний биеийн байдал хүнд байгаа бол 9 хүний биеийн байдал маш хүнд байгаа аж. Коронавирусээр халдварласан анхны тохиолдол Таиланд болон Японд мөн бүртгэгдсэн юм. 

Холбоотой мэдээ