Сант сумын ахмадын өргөөний санхүүжилтийг шийдвэрлэж өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-01-20 17:03:44

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сант суманд орон нутгийн төсвийн 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар ахмадын байр барьж байна.

Энэхүү байрыг нурсан хуучин барилгын суурийг ашиглан барьж байгаа бөгөөд инженерийн шугам сүлжээнд холбох ажлыг "Сайхан төгөл" ХХК хийж гүйцэтгэжээ. Тус барилгын явц байдалтай аймгийн Засаг дарга Ш.Оргил орон нутагт ажиллах үеэрээ танилцсан юм. Одоогоор тус барилгын дотоод засварын ажил үлдсэн байна. Ажил байдалтай танилцсан аймгийн дарга тус барилгын үлдэгдэл санхүүжилтийг шийдвэрлэн өгч, Сант сумын ахмад настнуудыг шинэ байртай болгохоор боллоо. Тус суманд 200 гаруй ахмад настан амьдарч байгаа юм байна. 



Холбоотой мэдээ