Зөгийн аж ахуй эрхлэгчид хоёр дахин нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-01-18 20:30:03

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт зөгийн аж ахуй эрхлэгчдийн тоо өнгөрсөн онд өмнөх жилийнхээс хоёр дахин нэмэгдлээ. 2019 онд “Булган-Зөгий” дэд хөтөлбөр хэрэгжүүлснээр зөгий үржүүлэх арга туршлагыг дэлгэрүүлэх, бүтээгдэхүүнийг стандартад нийцүүлэн борлуулах зэрэг ахиц гарч, 102 өрх зөгийн аж ахуй эрхэлж, 1103 бүлээс 16.5 тонн бал хураан авч, өрхийн орлогоо нэмэгдүүсэн байна гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар мэдээллээ.

Аймгийн хэмжээнд 2018 онд 5 аж ахуйн нэгж, 49 өрх нийт 873 бүл зөгий үржүүлж, жилд дунджаар 10 орчим тонн зөгийн бал болон дагалдах бүтээгдэхүүн авч, хүнсний хэрэгцээнд нийлүүлж байжээ.

Булган, Хангал, Сэлэнгэ, Бугат, Тэшиг, Хутаг-Өндөр, Баян-Агт сум, Хялганат тосгоныг зөгийн аж ахуй эрхлэх бүс нутгаар эхний ээлжинд сонгож,  43 иргэнийг сургалтад хамруулж, 250 бүл зөгий, дагалдах хэрэгсэл олгож, үйл ажиллагааг нь дэмжсэн байна.

Холбоотой мэдээ