Ажилгүйдлийн түвшин буурч, 5,4 хувь болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-01-18 19:53:13

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт ажилгүйдлийн түвшин гурван жилийн өмнөхөөс 2.1 хувиар буурч 5,4 хувьд хүрээд байна гэж аймгийн Засаг даргын Тамгын газар мэдээллээ.

Орон нутгийн төсөл хөтөлбөрөөс “Цөөн малтай иргэдийг малжуулах хөтөлбөр”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн дэд хөтөлбөр” бодлогын баримт бичгийг санаачлан хэрэгжүүлж, 150.0 гаруй сая төгрөгийн санхүүжилтийг ажлын байрыг бий болгож, өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд зарцуулснаар хүн амын хөдөлмөр эрхлэлтийн түвшин өнгөрсөн оны жилийн эцсийн дүнгээр 2016 оны мөн үеэс 8,0 хувиар өсөж, ажилгүйдлийн түвшин 2.1 хувиар буурч 5,4 хувьд хүрээд байна.

- Аймгийн хэмжээний нийт өрхийн 5.8 хувь буюу 1115 нь нэн ядуу, 13,5 хувь буюу 2597 нь ядуу болон харьцангуй бага хэрэглээтэй өрхүүд байна. Өөрөөр хэлбэл амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн нийт өрхөд эзлэх хувь 19,4 хувь байгаа учраас аймаг орон нутгийн зүгээс эдгээр иргэдийнхээ нийгмийн хамгааллыг сайжруулах зорилгоор өрх, гэр бүлийн хөгжилд чиглэсэн хүн амыг эрүүл, боловсролтой, ажилтай, орлоготой байх орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилт тавин “Зорилтот өрхийн хөгжлийг дэмжих аймгийн дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн М.Батчимэг ярилаа.

Холбоотой мэдээ