Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд нэгдүгээр сарын 25, 26, 27-нд амарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-01-17 17:55:50

Дорноговь /МОНЦАМЭ/.“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд нэгдүгээр сарын 25, 26, 27-нд амарна.

Учир нь БНХАУ-ын сар шинийн баяр тохиож байгаа тул Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд амарч, Замын-Үүд төмөр замын боомт олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу ажиллана.

Холбоотой мэдээ