Үндэсний лигийн дэд хэсгийн плей-оффын тоглолтууд болов

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2020-01-17 12:15:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний лигийн дэд хэсгийн плей-оффын хоёр тоглолт пүрэв гарагт /2020.01.16/ МҮЭСТО-д болсон.


Эхний тоглолт онооны хүснэгтийн III байрт орсон “Эрдэнэт Залгамж” баг, VI байрт шалгарсан “Дорнод-Маршал” багийн хооронд болов. Тоглолтын эхнээс Эрдэнэтийн баг бага зэрэг давуу тоглож байсан ч “Дорнод-Маршал” багийн залуус оноог 10 дотор хадгалж тоглолтыг сонирхолтой болгож байв. Улмаар эцсийн мөчид 94:88-аар “Эрдэнэт-Залгамж” баг хожлоо.


Улирлын тоглолтод гайхалтай байж, хүснэгтийн II байрт бичигдсэн “Баянгол ИТХ” баг плей-оффд VII байраар шалгарсан “Завхан Гарди” багтай тоглов.



Хоёр баг тоглолтын эхнээс нягт хамгаалалттай өрсөлдсөн бөгөөд эхний хагас тэнцүүхэн дуусав. Харин шийдвэрлэх үед Баянгол баг илүү тоглолтыг үзүүлснээр 71:56-гаар хожиж тус баг цувралыг тэргүүлж эхэлсэн юм. Цувралд түрүүлж хоёр хожсон баг нь дараагийн шатанд шалгарна. Цувралын хоёр дахь тоглолтууд маргааш буюу бямба гарагт 12:30 минутаас Мон-Алтиус БТДС-ийн зааланд болно.

Холбоотой мэдээ