Дундговь аймгийн ГХБХБГ салбартаа “Шилдэг байгууллага”-аар шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-01-17 09:36:16
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас 2019 оны шилгүүдээ шалгаруулж, Дундговь аймгийн ГХБХБГ салбарын “Шилдэг байгууллага”-аар шалгарчээ.

Мөн “Шилдэг ажил”-аар тус аймгийн ГХБХБГ-ын бүтээсэн "Geo-Дундговь” аппликейшн шалгарч, Геодези зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.Элбэгзаяа “Шилдэг мэргэжилтэн” болсон амжилтаар өмнөх оныхоо ажлыг салбартаа дүгнүүлсэн байна.

Харин 2018 онд тус алба нь Барилгын хөгжлийн төвийн захиралтай байгуулсан үр дүнгийн гэрээний хэрэгжилтээрээ  гуравдугаар байрт, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргатай байгуулсан гэрээний хэрэгжилтээр нэгдүгээр байрт тус тус шалгарч байсан бол 2019 онд ийнхүү ажил үйлсээрээ тэргүүлж, 21 аймгийн ГХБХБГ, Нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын албаны дарга нарын удирдах ажилтны ээлжит зөвлөгөөний үеэр шагналаа гардан авчээ. 

Холбоотой мэдээ