"Монинжбар", "Хөвсгөл алтан дуулга"-ын хувьцааны ханш өндөр өсөлттэй байв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, нэгдүгээр сарын 16-нд I, II, III ангиллын 22 ХК-ийн 311.8 сая төгрөгийн үнийн дүн бүхий 5.6 сая ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 8 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 10 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр "Монинжбар (MIB+8.91%) болон "Хөвсгөл алтан дуулга ХК (ADU+5.52%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол савхи" (UYN+8.33%) болон "Ариг гал" ХК (EER-6.25%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.5 хувиар буурч 19245.76 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.656.774.596.539 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.