Си Жиньпин АНУ-ын Төрийн тэргүүнд баярын мэнд хүргэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-16 13:11:54

БЭЭЖИН. /TASS/. БНХАУ-ын дарга Си Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний гэргий Мелания нарт Хятадын шинэ жилийн баяр буюу Цагаан сарын баярын мэнд хүргэжээ. Баяр хүргэсэн захидлыг БНХАУ, АНУ худалдааны хэлэлцээрийн эхний үе шатны хэлэлцээрт гарын үсэг зурсныг тохиолдуулан илгээсэн байна.


“Хэдхэн хоногийн дараа Цагаан сарын баяр болох гэж байгаа билээ. Би гэргий Пэн Лиюанийн хамт Ерөнхийлөгч Д.Трамп болон гэргий Мелания, түүний гэр бүлийн гишүүдэд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэж байна” хэмээн БНХАУ-ын дарга захидалдаа дурджээ.    


Си Жиньпин АНУ-ын Төрийн тэргүүнтэй нягт харилцаа холбоотой байхаа цохон тэмдэглэхийн сацуу АНУ-тай зөвшилцөхөд бэлэн байгаагаа онцлон тэмдэглэсэн байна. "Хоёр улсын удирдагч дор БНХАУ, АНУ-ын харилцаа шинэ онд хоёр улсын ард түмэнд илүү их ашиг тус авчрах боломжтой юм” хэмээн Си Жиньпин мөн тэмдэглэсэн байна. 

Холбоотой мэдээ