Улсын харцага цолтонд хүндэтгэл илэрхийлэх барилдаан болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-01-16 13:03:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх хүчит бөхийн барилдаан уламжлал ёсоор 2020 оны нэгдүгээр сарын 26-нд Бөхийн өргөөнд зохион байгуулна.


Хүнсний манлай үйлдвэр “Жем Интернэшнл” компанийн нэрэмжит тус барилдаан нь сар шинийн баярын өмнөх хамгийн том сорилго барилдаан гэдгээрээ онцлогтой. Энэ жилийн өнгийг тодорхойлох ирэх жилийн чансааг харуулах тус барилдаанд харцага цолтнуудад хүндэтгэл илэрхийлж улс аймгийн алдар цолтой 256 бөх зодоглох юм.


Үндэсний бөх сонирхогчдын тэсэн ядан хүлээдэг нэр хүндтэй энэ барилдааныг Жем Интернэшнл компани 2006 оноос хойш 13 дахь жилдээ ивээн тэтгэж, зохион байгуулж байна.

Холбоотой мэдээ