Д.Трампад итгэл үзүүлэх эсэх асуудлыг Сенатын танхим хэлэлцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-01-16 12:51:26

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад итгэл үзүүлэх эсэх үйл явцын /импичментталаарх үндэслэлүүдийг Конгрессын Сенатын танхимд өргөн барих тогтоолыг Төлөөлөгчдийн танхимын гишүүд лхагва гарагт баталжээ.


Д.Трампыг “бүрэн эрхээ урвуулан ашигласан”, “Конгрессын мөрдөн шалгах ажилд саад учруулсан” гэсэн хоёр үндэслэлээр буруутгаж байгаа юм. Сөрөг хүчний Ардчилсан намын гишүүд олонхын суудал эзэлж буй Төлөөлөгчдийн танхим импичментийн асуудлыг өнгөрсөн сард хэлэлцжээ.


Одоо Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх асуудлыг Сенатын танхимын гишүүд хэлэлцэн шүүх бөгөөд тус танхимд Д.Трампын Бүгд найрамдах намын гишүүд олонхын суудал эзэлдэг юм. Уг асуудлыг шүүх үйл явц ирэх мягмар гарагт эхэлнэ гэж Сенатын танхим дахь Бүгд найрамдах намын бүлгийн дарга Митч Макконнелл мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ