Венесуэлд үзүүлэх эдийн засгийн тусламжийг бууруулна хэмээн мэдэгджээ

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-16 12:10:44

ЛОНДОН. /Reuters/. Ерөнхийлөгч Николас Мадуро тэргүүтэй Венесуэлийн одоогийн Засгийн газарт үзүүлэх эдийн засгийн тусламжаа БНХАУ багасгана хэмээн АНУ-ын Венесуэлийн асуудлаарх тусгай төлөөлөгч Эллиотт Абрамс үзэж байна.  


Өнгөрсөн онд БНХАУ-ын Венесуэлд олгосон зээл юмуу хөрөнгө оруулалтын талаар АНУ мэдэхгүй хэдий ч Венесуэлд авлига хээл хахууль өсөн нэмэгдэж, Мадурогийн эдийн засгийн бодлого үр дүнгүй байгаатай холбоотойгоор БНХАУ-ын эрх баригчдад санаа зовниж байгаагаа Абрамс цохон тэмдэглэсэн байна.  


Хориг арга хэмжээ болон өөр бусад хүчин зүйлийн улмаас эрх баригчид Венесуэлтэй хамтын ажиллагаагаа хэсэгчлэн зогсоосон хэмээн БНХАУ-ын Гадаад хэргийн яам Эллиотт Абрамсын мэдэгдэлтэй холбогдуулан тайлбар өгсөн байна. 

Холбоотой мэдээ