Ч.Ганбатын бүтээл шилдэг гуравт туналаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-01-16 12:52:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо /AIPS/-ны спортын сэтгүүлзүйн шилдэг гэрэл зургийг шалгаруулах “AIPS Sport Media Awards”-д Монгол Улсын Чулуунбаатарын Ганбатын бүтээл шилдгийн шилдэг гуравт багтжээ.


Дэлхийн 125 орны спортын гэрэл зурагчин 1746 бүтээл энэ оны шалгаруулалтад өрсөлдүүлжээ. Эхлээд AIPS-аас шилдэг 30 гэрэл зургийг тодруулахад “Спортын гайхамшигт агшин” төрөлд Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн, гэрэл зурагчин Ч.Ганбатын бүтээл багтаж улмаар шилдэг 10-т шалгараад байсан юм.


“AIPS Sport Media Awards”-ын номинаци тус бүрийн гурван ялагч 2020 оны хоёрдугаар сарын 3-нд Унгарын Будапешт хотноо болох Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны 83 дугаар Их хуралд оролцоно. Энэ үеэр шалгарсан гурван бүтээлийг байр эзлүүлж шагнал гардуулах юм байна.


Монголын спортын сэтгүүлчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, спортын гэрэл зурагчин Ч.Ганбат 20 гаруй жил гэрэл зурагчнаар ажиллахдаа сүүлийн жилүүдэд спортын гэрэл зургаар онцлон дагнаж байгаа бөгөөд өвөл, зуны олимпын дөрвөн наадмыг албан ёсоор сурвалжилсан билээ.



Тэрбээр Монголын гэрэл зурагчдын холбооны “Оны шилдэг гэрэл зураг” уралдааны Гран при /2012/ болон Тэргүүн байрын шагнал /2017/ тус тус хүртэж байсан юм.




“Спортын гайхамшигт агшин” төрөлд шилдэг гуравт багтсан гэрэл зурагчид:


PHOTOGRAPHY SPORT ACTION


Juan Arboleda (Colombia), You set the limits - AFP


Ganbat Chuluunbaatar (Mongolia), Before a catch! - Mongolian Sports Press Union


Zhuang Wu (China), Chinese boxer Xu Can - Xinhua



Холбоотой мэдээ