Б.Ганболд пара цанын спринт төрөлд хүрэл медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-01-15 14:21:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  БНХАУ-д нэгдүгээр сарын 11-13-нд болсон дэлхийн умардын "Азийн цом-2020" пара цанын тэмцээний 1,5 км ойрын /спринт/ зайн уралдаанаас пара цанын Үндэсний шигшээ баг, УСУГ, Ард санхүү нэгдэл, ҮБТДС-ийн тамирчин Б.Ганболд хүрэл медаль хүртжээ.


Түүний дасгалжуулагчаар Ж.Дашдондог ажилласан байна. Цанын спортын тамирчин Б.Ганболд АНУ-ын Солт Лейк хотноо 2013 онд болсон цана, тэшүүрийн тамирчдын паралимпын эрхийн оноо олгох эхний тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож байсан юм. Тэрбээр “Сочи-2014” паралимпын наадмын 10 км-ын чөлөөт тэшилтийн уралдаанд 38 тамирчнаас 31 дүгээрт байрт шалгарсан билээ.





 

Холбоотой мэдээ