Чөлөөт бүсүүдийн талаар хэлэлцэнэ

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-01-14 13:13:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Замын-Үүд, Алтанбулаг болон Цагааннуур чөлөөт бүсийн өнөөгийн байдал, цаашдын төлөв, хөгжлийн талаар нэгдүгээр сарын 16-ны пүрэв гарагт чуулах гэж байна. 

Чуулганаар эдийн засгийн чөлөөт бүсийн талаар дагнан хэлэлцэхдээ “Эдийн засгийн коридорт чөлөөт бүс холбогдох нь” сэдвээр өрнөж, мөн Монгол Улсын тээвэр ложистикийн бодлого, түүнд чөлөөт бүсийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг хөндөх талаар зохион байгуулагч МҮХАҮТ, Чөлөөт бүсүүдийн Хөрөнгө оруулагчдын нэгдсэн зөвлөлөөс мэдээлж байна.


Түүнчлэн чуулганаар "Гурван улсын эдийн засгийн коридор"-ын талаар мэдээлж “Замын-Үүд” чөлөөт бүсийн загвар макет, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын Б загварын гүний гаалийн үйл ажиллагааг танилцуулах юм.

Чуулганд ЗТХЯ, Хил хамгаалах, Гадаадын иргэн харьяат, гаалийн байгууллага, АХБ-ны төлөөлөл, эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүд оролцох аж. 

Б.Болд


Холбоотой мэдээ