Ардын эмч Р.Пүрэвийн хөшөөг босголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-01-14 11:07:00

Булган /МОНЦАМЭ/  Булган аймгийн Тэшиг суманд Монгол Улсын анхны Ардын эмч, Төрийн соёрхолт, анагаах ухааны үндэсний хүрээлэнгийн хүндэт профессор Р.Пүрэвийн хөшөөний нээлт боллоо.

-Тус сумын Эрүүл мэндийн төвийг түүний нэрэмжит болгож алдрыг нь мөнхжүүлсэн юм. Мөн аймгийн ИТХ ардын эмч Р.Пүрэвийн нэрэмжит шагнал бий болгож, эрүүл мэндийн салбарт анагаахын шинжлэх ухааны дэвшилтэт технологийг нэвтрүүлэн оношилгоо, эмчилгээнд ашиглаж амжилт гаргасан эмч мэргэжилтнүүдэд олгодог. Одоогоор хоёр хүн энэ шагналыг хүртсэн гэж аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн нэгдсэн эмнэлгийн албаны дарга П.Оюунцэцэг ярилаа.

Оны босгон дээр болсон хөшөөний нээлтийн ёслолд орон нутгийн удирдлагууд, ардын эмч Р.Пүрэвийн үр хүүхэд, төрөл төрөгсөд нь оролцлоо.

Холбоотой мэдээ