Өнгөрсөн онд 75 иргэн элэгний хорт хавдараар өвчилсөн нь бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-04-21 13:21:50
oyuka_hu@yahoo.com

Орхон аймагт нас баралтын шалтгааны хоёрдугаарт хорт хавдар орж байна. Өнгөрсөн онд хорт хавдарын улмаас 271 хүн нас барсаны 40.9 хувь элэгний хорт хавдараар өвчилсөн байжээ.

Мөн 2015 онд уг өвчнөөр өвчилсөн 75 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний 22 нь эрт, 53 нь хожуу үедээ оношлогджээ. Иймд Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд элэгний В, С вирусын урьдчилан сэргийлэх шинжилгээ хийж эхэллээ. Энэ нь жилийн хугацаатай үргэлжлэх юм.

Өрхийн эрүүл мэндийн төв нь эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээг тав дахь жилдээ хийж байна. Өнөөдрийн байдлаар умайн хүзүү, хөхний хавдар, чихрийн шижин зэрэг дөрвөн төрлийн шинжилгээ хийж байна. Энэ жилээс элэгний хорт хавдрын эрт илрүүлгийн шинжилгээ нэмэгдсэн тул иргэдийг идэвхтэй хамрагдахыг Эрүүл мэндийн газраас уриаллаа.

Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ