Өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-01-13 17:31:28

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд амбулаторийн үзлэгийн 17,6 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаатай холбогдуулан Улаангом сумын Өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж байна.

Тодруулбал, энэ сарын 6-наас эхлэн ажлын өдөр 19 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 9-14 цаг хүртэл ажиллаж байгаа аж. Аймгийн төвд таван Өрхийн эрүүл мэндийн төв үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнд Улаангомын 12 багийн иргэд үзүүлж, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг авч байна.

Ард иргэдийн хувьд дархлаа сайжруулах хоол хүнс идэвхтэй хэрэглэж, бага насны хүүхдүүддээ анхаарал их хандуулахаас гадна амны хаалт тогтмол зүүмээр байна. Манай өрхийн эрүүл мэндийн төвөөс томуу, томуу төст өвчний дэгдэлт ихэсч байгаатай холбоотойгоор үдийн цай болон ажлын бус цагаар жижүүр эмч, сувилагчийг ажиллуулж, бас гэрийн идэвхтэй эргэлтээ сайжруулан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна” хэмээн “Бат-Үржихүй ӨЭМТ-ийн дарга Б.Сумъяа хэллээ.

Холбоотой мэдээ