Тэмээний баярын эргэн тойронд...

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-01-13 16:29:49

Ховд /МОНЦАМЭ/.  Ховд аймгийн Манхан суманд "Тэмээний баяр" боллоо. 

Иргэдэд үндэсний хувцас, эдлэлийг хэрэглэх талаар сурталчлах, тэмээг уналга эдэлгээнд сургах, тэмээний тоног хэрэглэлийг бүрэн ашиглаж хэвшүүлэх зорилгоор энэхүү баярыг зохион байгуулсан юм.  

Тэмээний баярыг Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсаны түүхт 28 жилийн ойг тохиолдуулан Манхан сумын ИТХ, Их уулсын хүрэн тэмээчдийн холбоо хамтран зохион байгуулснаараа онцлогтой. Тэмээний баярт Ховд, Говь-Алтай аймгийн 40 гаруй малчин оролцжээ.  

Холбоотой мэдээ