Иранаас газрын тос худалдан авахыг нь зогсоохыг оролдож байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-13 11:07:04

НЬЮ-ЙОРК. /Fox News/. Иранаас БНХАУ-д хийх газрын тосны нийлүүлэлтийг зогсоохын тулд манай улсын эрх баригчид БНХАУ-ын албан тушаалтнуудтай зөвлөлдөх уулзалт хийж байна хэмээн АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин өнгөрсөн ням гарагт мэдэгджээ.


"АНУ хориг арга хэмжээ авах замаар газрын тосны борлуулалтаас олж буй Ираны орлогыг 95 хувиар багасгасан. Одоогоор Ираны газрын тосны экспортын дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна. БНХАУ-ын Төрийн өмчит компаниуд Ираны газрын тосыг дахин худалдан авахгүй. Нийлүүлэлтийг бүрэн зогсоохын тулд АНУ БНХАУ-ын албан тушаалтнуудтай нягт хамтран ажиллаж байгаа” хэмээн С.Мнучин цохон тэмдэглэжээ.


Түүнчлэн Ираны газрын тосны тээвэрлэлтийг хийсэн БНХАУ-ын хэд хэдэн компанийн эсрэг АНУ өмнө нь хориг арга хэмжээ авсныг тэрбэр онцолсон байна. 

Холбоотой мэдээ